Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргажээ. 

Тэрбээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон.  Улмаар 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банк дампуурлын имрэгт ирсэн, улстөрд нөлөө бүхий этгээдүүд зээлийг нь хуваагаад авсан, эргэн төлөлт хийгдэхгүй байгааг зарлаж, чанаргүй зээлдэгч нарыг нийтэд дэлгэсэн юм. 

Түүнээс хойш тус банкны чанаргүй зээл 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа билээ.  Н.Мандуул ямар шалтгааны улмаас ажлаа өгч байгаа нь тодорхойгүй байгаа ч өөр албан тушаалд сэлгэн томилогдоно гэх  албан бус мэдээлэл байна.