Нүүрсний хулгайн хэрэг холбогдсон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат өнгөрсөн гуравдугаар сард гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Түүнийг чөлөөлөгдсөн даруйдаа БНСУ руу оргон зайлсан гэх мэдээлэл гарсан. Харин уг мэдээллийг МАН болон хууль хяналтын байгууллагууд үгүйсгэж байсан юм. 

Тэрбээр эх орондоо иржээ. Мөн жирийн иргэний хувиар АТГ-т тайлбар мэдүүлгээ өгч эхэлсэн байна.  

Ж.МӨНХБАТ:

- УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.

Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" гэх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийжээ.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотойгоор Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татсан билээ.