С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд, хэргийг гардан гүйцэтгэсэн гэх этгээдүүдэд ял оноосон билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулсан хэрэгт шалгагдсан Т.Чимэгээ, Б.Соднодаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгосноо өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөх болгонд Э.Бат-Үүлийн нэр холбогдож, түүнийг захиалагч нь байх магадлалтай гэх мэдээлэл гардаг. Э.Бат-Үүл энэ талаар  сошиал хаягаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.

Ингэхдээ "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт, намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй!

Амь насны хэрэг нь Нямдорж тэргүүтэй МАН-ын цадиггүй улстөрийн тоглоом болж буйд, 25 жилийн турш Зоригийн өмнөөс гол харлаж явахдаа түүний нэрэмжит Академи байгуулна гэж мөрөөдөж ирсэн.Хохиролоо олж аваад мөр-өө хэрэгжүүлэх өдөр ирнэ ээ!" гэсэн байна.