Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийж байна.
Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгов.
Нийслэлийн БЗД-ийн 17-р хорооны Засаг дарга З.Цэрэнмаа:
- Баянзүрх дүүрэг 43 хороотой. 30 мянган хүн амтай,бараг нэг аймаг шиг хороо ч байдаг. Манай 17-р хорооны хувьд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол нэг ч сургууль, цэцэрлэг алга.Иргэд өөр дүүрэг, хороо руу хүүхдээ зөөдөг

СХД-ийн 2-р хорооны Засаг дарга Б.Гантуяа:
- Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна.

СБ дүүргийн 13-р хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох:
- Улсын төсвийн хөрөнгөөр манай хороонд ЕБС-ийн барилга баригдаж байгаа.Ирэх намар ашиглалтад орно. 2019 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 км үерийн далан шуудууны ажлыг эхлүүлсэн боловч санхүүжилтээс болоод ажил нь зогсчихсон

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!