Нийслэлийн Ардчилсан намын хорооноос хотын дарга Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй огцруулахыг шаардаж эхэлжээ. Тус хорооноос тавдугаар сарын 1-нд энэ шаардлагаа албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна. 

Энэ талаар Э.Бат-Үүл "Хотын даргын ажил Монгол Улсын хамгийн хүнд ажил. Засгийн газар, УИХ гэх мэт ямар ч төр захиргааны байгууллагын хажууд 1.5 сая хүн ам цугласан, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг өдөр тутмын асуудалтай нүүр тулсан хотын ажил барагдахгүй. Тиймээс хамгийн хүнд ажил гэдгийг мэддэг учраас хажуунаас нь шүүмжлэхээс илүүтэй ойлгохыг боддог. Гэхдээ Д.Сумъяабазарын тэнэглэл арай дэндэж байна. Би аргаа барж байна. Улаан шугам давна гэж байдаг бол түүний тэнэглэл улаан шугам давчихлаа. Өмнө нь бидний хийж хэрэгжүүлж байсан ажлын 10 хувьд ч хүрэхгүй байна" гэжээ.