Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуул ажлаа өгөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл түүнийг ШӨХТГ-ын даргаар томилжээ. 

Тодруулбал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хэлэлцжээ.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны ажлыг дүгнэсэн танилцуулга, мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Танилцуулгын дараа Н.Мандуулыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, түүнийг ШӨХТГ-ын даргаар томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 

Мөн Сангийн сайд Б.Жавхланд Хөгжлийн банкны менежментийг сайжруулах, сонгон шалгаруулалт зарлаж есдүгээр сараас өмнө дараагийн гүйцэтгэх захирлыг тавихыг үүрэг болгосон байна.