Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

- Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах шаардлага байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 9 аймагт агаарын тээврийн үнэ буух боломжтой боллоо. Өөрөөр хэлбэр уг асуудлыг ЗТХЯ-наас Засгийн газрын хуралдаанд оруулж, ирэх 7 дугаар сарын нэгнээс эхлэн 50-70 хувь хямдарч байна. МИАТ Нортон түрээсээр онгоц авна. Цаашид ч энэ үнэ хямдрах боломжтой. 

- Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа нисэхэд 1,650,000 төгрөг байгаа бол оруулж ирж байгаа саналаар 800 мянгаас бага үнээр нисэх боломж нээгдэж байна. Ховд, Увс руу 1.6 сая төгрөгөөр нисдэг бол эдгээр аймгууд 600-650 мянган төгрөгөөр нисдэг болох боломж нээгдэж байна.

- Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэхээр болж байна. МИАТ ТӨХК-ийг орон нутгийн нислэг үйлдэх боломжоор хангаад ЗГ-ын зүгээс ажиллаж байна.

-2024.01.01-нийг хүртэл МИАТ гаднаас нойтон түрээсээр онгоц авч ашиглана. Үүнээс хойш өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн нислэг үйлдэх зориулалтын онгоцыг авснаар ахиад үнэ буурах нөхцөл бүрдэнэ.