Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар мэдээлэл өглөө.
Б.ЖАВХЛАН:
- Эхний ээлжид долдугаар сарын 1-нээс соёлын, спортын, нийтлэг үйлчилгээний ангилалд багтаж байгаа төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулна. Харин аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.
- Тэтгэврийн хувьд хоёр янзын зөрүүг олон жил ярьж ирсэн. 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага байхад тэтгэврээ тогтоолгосон одоо хүртэл бага байгаа зөрүү байгаа юм. Нөгөөх нь өмнөх оны хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж, бага болон дунд шатлалд авдаг байсан тэтгэвэр авагч нарын цалингийн зөрүү хэтэрхий их ойртож, ялгаатай байдал арилсан. Эдгээр гажуудлыг бүрэн арилгана.
- Мэргэжил нэгтэй, ижилхэн жил ажилласан хүмүүс адил тэтгэвэр авна гэсэн үг. Үнийн өсөлттэй уялдуулж, нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
- Цалин тэтгэвэр нэмэхэд нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас түүхий эдийг ил тод болгож 2022 онд 1.5 их наядаар сайжирч, валютын нөөц нэмэгдэж, эхний улиралд төлбөрийн тэнцэл нэмэхтэй гарсан. Мөн гадаад өрийн эрсдлээс бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 33 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 19.6 сая тонн нүүрс буюу нийт төлөвлөгөөнийхөө 60 хувийг гаргасан. Нийт төсвийг орлогийн 36 хувь нь эхний улиралд биелэчихсэн байна. Ингээд 337 тэрбумаар давсан орлоготой байгаа юм. Оны эцэст төсвийн орлогийг бүрдүүлнэ. Олон нийтэд хүртээмжтэй байхаар шийднэ.
- Зорилтод халамжийн хувьд 288 мянган төгрөгийг 325 мянга, асаргаа, сувилгаа шаардлагатай ээж нарт олгодог 88 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянга болж нэмэгдэнэ. Энэ зорилтод бүлэгт 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ гэсэн үг" гэлээ.
Ахмадуудын чинь тархи толгой нь эргээд зүрх нь чичрээд үхэхнээ сайд аа та ээжтэй эмээ өвөөтэй биздээ Булгантуяад тэтгэвэр нэмж хэрэггүйээ ахмадуудыг хурдан үхүүлсэн нь дээр гээд хэлээд өгөөч тарчилж байхаар үхсэн нь дээр байна
Урлаг ба спортынхныг хувьд гарга!