УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд явж байгаад таалал төгссөн билээ.
Талийгаачийг Төрийн ордны баруун урд жигүүрийн хоёр давхрын гонхноос унасан байдалтай байхыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олсон байдаг. Тэгвэл Г.Батхүү агсны унасан гэх Төрийн ордны хоёр давхарын гонх шилэн хамгаалалттай болжээ.
Төрийн ордонд гурван газарт гонх байдаг. Тодруулбал, Ерөнхий сайдын өрөө, УИХ-ын чуулганы танхимын үүд, Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд бий. Хамгийн том гонх нь УИХ-ын чуулганы танхимын үүдэнд байх бөгөөд бусад хоёр нь үүнээсээ хэмжээгээрээ арай жаахан билээ.
Уг гонхны өндөр нь ойролцоогоор 4-5 м өндөр бөгөөд нэг метр гаруй өндөр хашлагатай.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!