УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Энхмөнхийг томилжээ. Тэрбээр энэхүү албан тушаалд томилогдох хүртлээ тус бүлгийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байсан юм. 

Б.Энхмөнхийн хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Хэвлэл мэдээллийн салбар, Олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 

- 2016-2017 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 
- 2017 оноос Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн, 
- 2018 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, 
- 2019-2021 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан дэд дарга, 
- 2021-2022 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг хариуцан ажиллаж байсан туршлагатай.