Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Шувуу” ажиллагаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Шувуу ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болон оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгасан байна.
ГАДААДАД БАЙГАА ХУЛГАЙЧЫГ ТАТВАРЫН МӨНГӨӨР АВЧИРААД ХЭРЭГГҮЙ, МОНГОЛД БАЙГАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА ШҮҮХЭЭР ХУРДАН ШИЙТГЭЭД ҮР ДҮНГЭЭ АРД ТҮМНЭЭСЭЭ АВ.