#ШУУД: Ч.Ганхуяг: Урьд өмнө нь үзэгдэж байгаагүй гадны хөрөнгө оруулагчид ирлээ. ЭЗ-ийг ашигтайгаар эргүүлэх таатай үе ирж байна

Ч.ГАНХУЯГ:

- Монголын эдийн засаг хүнд хэцүү гурван жилийг үдлээ. Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулахаар хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, олон улсын харилцаан дээр гуравдагч хөршийн бодлогоо алдахгүй байх, хөршийн харилцаагаа нэмэгдүүлэх бодлого барьснаар манай улсын экспорт хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Мөн Оюутолгой уул уурхайтай холбоотой маргаанаа шийдсэн, гадаад өрийн зохицуулалтаа сайжруулж чадсанаар гадны хөрөнгө оруулагчид Монгол улсад орж ирэх итгэл нэмэгдэж байна. Өмнө нь байгаагүй хөрөнгө оруулагчид орж ирж байна.