Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдтэй уулзжээ. 

Энэ үеэр мэргэжилтнүүд цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаарх судалгаагаа танилцуулсан байна. Судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэж зөвлөж байна.

Тодруулбал S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлж, Aqua Garden хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулжээ.

Тиймээс Сэлбэ, Дунд голын урсацад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж эхэлсэн байна. Цаашид энэ талаар Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авах талаар НЗД Д.Сумъяабазар мэдэгдлээ.