Ардчилсан намаас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхэллээ.
Нээлтэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О. Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар оролцож байна.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, болдого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа хэмээн онцоллоо.
Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөгч чуулж байна.
Тус чуулганаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээл, цаашдын боломж, шийдлийн талаар хэлэлцэх болно.
Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа хэлэлцдэг байх болно.
#Ардчилсан_нам
#Хангайн_бүсийн_Эдийн_засгийн_форум












Монголын Мэдрэл муутай хүмүүсийн цугларалт болжээ
Төсвийн мөнгө уйлдаггүй, Эрдэнэ даргаа оролцууласч, хуурамч хулхи Гантөмөр биш шүү, Жинхэнэ даргаа оролцуулахгүй чужлга уулзалт хүчингүй шүү.
Наад Гантөмөрийг хөөж явуулаач, муухай харагдаж олны дургүйцлийг төрүүлж бна.
Бодлогын ү.а-аа улам идэвхжүүлж, оюуны соёлыг цэцэглүүлмой. Хүрээлэл улам тэлэх болно. Амжилт урагшаа
За манайхаан бидний гол зорилго бол Засаглавал Хүүк, Оюулзгана мэтэд хураалгасан Эрдэнэтээс эхлээд 30-аад үйлдвэрүүд, орд газруудын мянгаад лицензээ л юуны түрүүнд буцааж авах юм шүү,