Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гарчээ. Уг дуудлагыг онцгой байдлын байгууллага  07:07 цагт авчээ. Улмаар  ГТУА 14-р ангийн 8 алба хаагч 2 автомашинтай 07:15 цагт очиход Их-Өртөө ХХК-ний 50*70 хэмжээтэй  хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байжээ. Одоогоор галыг унтраахаар нийт 3 ангийн 3 тасаг, 24 алба хаагч 6 автомашинтайгаар ажиллаж байна.