Нийслэлд өчигдөр /2023.08.05/ орсон түр зуурын ширүүн борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 24 болон бусад хороодод үер буусан. Үүний улмаас дөрвөн хүн амь насаа алдаад байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 10 сартай хүүхэд байгаа юм. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өчигдөр 22:46 цагт яаралтай тусламжийн 103 дугаараас иргэн Б, Д нар машинтайгаа үерт автаж, өөрсдөө ГССҮТ-д биеийн муу, шокын байдалтай байна. Тухайн хүмүүс машинтайгаа үерт урсч байгаад эрсдэлээс сэргийлэхийн тулд машинаасаа гарч дээр нь хүүхдээ тэвэрч сууснаа санаж байна, удалгүй хүүхдээ усанд алдсан гэж хэлжээ. Үүний дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 02:40 цагийн үед машиныг олж гаргасан бол хүүхдийг ойролцоох хэсгээс хайж 03:00 цагийн үед гүүрний хэсгээс цогцсыг нь олсон байна. 

Эцэг, эхийнх нь биеийн байдал маш хүнд шоктой байгаа талаар БЗД-ийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.