Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар өчигдөр шөнө /2023.08.06/ аянга бууж, хоёр хүүхэд амиа аллджээ. 

Тодруулбал өчигдөр 23:58 цагт "Гурван хүүхэд аянганд цохиуллаа" гэх дуудлагыг холбогдох байгууллагынхан хүлээн авсан байна.

Тус газарт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг очиход гэрийнхээ гадаа байсан 12 настай охин Э болон 11 настай охин М нар аянганд цохиулсны улмаас амиа алдсан байжээ. Харин 14 настай хүү Э түлэгдсэн байдалтай ч ухаантай байсан тул түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн байна.