#ШУУД: УБ хотын тулгамдсан асуудлаар УИХ-ын гишүүд байрь сууриа илэрхийлж байна

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: 

- УИХ дээр Хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсанаар хоттой хамааралтай шийдвэрүүдийг гаргахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Түр хорооны гишүүд тулгамдаж байгаа асуудлын шалтгааныг олж, түүндээ төсөв тавьдаг байдлаар ажиллах нь зөв. 

- Сүүлийн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хот өөрийнхөө төсвийг авч үлддэг болсон. Энэ жил гэхэд л нийтийн тээвэр 100 хувь шинэчлэгдэж байна, мухар замууд холбогдож байна. Гэхдээ МУ-ын хүн амын 50 дээш хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй. 

-  Хагас коксжсон нүүрс худалдаж авах шийдвэрийг хувь гишүүний хувьд дэмжихгүй.