#Шууд: АЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон бусад нэр дэвшсэн эмэгтэйчүүд мэдээлэл хийлээ. 

Ц.УЯНГА:

- АЭХ-ны сонгуульд  гаднаас орж байгаа "шинэ хүн" гэдэг утгаараа өрсөлдсөн нэр дэвшигчдийн нэг. Миний хүлээлт АЭХ-ны гишүүдээс илүү нийгмийн хүлээлт байсан. Нийгэмд байгаа АН-д үл итгэх хандлагыг арилгах, эмэгтэйчүүддээ итгэл өгч, ардчиллыг эрхэмлэж байгаа бол АН-д зоригтойгоор хөл гишгэн орж ирэхийг уриалж, энэ удаагийн сонгуульд орсон. Нийгэмд ардчиллын үнэ цэнийг АН-ын гишүүдээс илүү мэдэрч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ өнөөдрийн нийгэмд ардчиллын тал идэвхтэй оролцох боломж хомс байна гэдэг ойлголтыг бид энэ удаа эвдсэн гэж ойлгож байна. Энэ бол анхны амжилттай алхам. 

- Буруутай гажуудсан тогтолцооныхоо өмнө бид дүр исгэхгүй байх хэрэгтэй. Буруу зүйлд нэр холбогдсон. Тухайлбал нүүрсний хэрэг ч юм уу. Эсвэл экс ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн сөрөг намын зөвлөх хийж явсан гэх мэт хүмүүс намынхаа эсрэг сөрөг ажиллагаа хийж яваа бол үүнийг шийдвэрлэчхээд, ардчиллын үнэ цэнээ зөв харуулчхаад, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдчихөөд, эмэгтэйчүүдээ манлайлж чадна гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой байсан.

- Би Б.Жаргаланд эхэндээ дэмжлэг үзүүлээгүй ч, Б.Жаргалангийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ, хайрцаг гэдэг зүйлийн нэг хэсэг байсан. 

- Б.Жаргалан санал тавьсанд баярлалаа. Баг гэдгийг ямар байдлаар хэлж байгаа вэ. Хэрвээ Дэд ерөнхийлөгч гэж албан тушаал өгөх гэж байгаа бол энэ багт орохгүй. Яагаад гэвэл өрсөлдөөд албан тушаал хуваадаг гэдэг мессежийг нийгэмд өгмөөргүй байна. Би чиний хамгийн сайн зүйлийг чадлаараа дэмжинэ. Гэхдээ би чиний хамгийн том шүүмжлэгч байна.