Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар үерт автсан, үерийн усанд боогдсон нийт 82 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.
Дуудлагын дагуу нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг аварч хамгаалсан байна.
Харин наймдугаар сарын 1-нд нийслэлд орсон аадар борооны улмаас үүссэн үерийн үеэр харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан талаар албаныхан мэдээллээ.
Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх;
- Аялал, зугаалга болон ууланд явахдаа цаг агаарын мэдээг тогтмол шалгах;
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гармаар нэвтрэх;
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
- Үерийн эрсдэлтэй бүсэд майхан барих, буудаллахаас татгалзах;
- Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх;
- Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!