Ойрын өдрүүдэд үргэлжилсэн аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байна.
Иймд иргэд, аялагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гарцаар нэвтрэх
- Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
- Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх
- Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх
- Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах
Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлье.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!