#Шууд: Нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар Усны газраас мэдээлэл хийж байна...
З.БАТБАЯР:
- Улаанбаатарт голын хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 байшин байна. Энэ хашаа, байшингууд бүгдийг нь нураах ёстой. Авлигал хорооллийг ч гэсэн нураах ёстой. Эдгээр 2900 хашаанд 2900 жорлон байна. Эдгээр жорлонгууд манай Сэлбэ, Улиастай, Туул голыг бохирдуулсаар байна.
- Хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллыг барилгажуулах гэж байна. Хот нутаг дэвсгэрээ цэвэр бохир усны шугамаар хангах ёстой. Гэвч эдгээр айлууд орон сууцанд орвол бид усаар хангаж чадахгүй. Улаанбаатарчууд хоногт 300 мянган метр куб ус хэрэглэдэг. Орон сууц нэмэгдсэнээр энэ тоо 500 мянга цаашлаад 1 саяд хүрч мэднэ. Үүний шийдэл нь усаа дахин ашиглах эсвэл эх үүсвэрээ нэмэгдүүлэх.
- Нийслэл машинаасаа олон нүхэн жорлонтой, 3 хүн тутмын 2 нүхэн жорлон хэрэглэж байхад эрүүл байх үндэс байх уу. Хамгийн наад зах нь харшилтай болж байна. 15-20 хүнд нэг жорлонтой буюу 70 мянган жорлон байхад болно.
- 680 мянган нүхэн жорлонтой байхад 17 мянган худаг эрүүл байх уу. Манайх шиг зун нь халиж, өвөл хөлддөг жорлонтой хот дэлхий дээр байхгүй.
- Ирэх сарын нэгнээс машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй. Эдгээр газрууд саарал ус буюу томоохон хүнсний үйлдвэрүүдийн хаягдал усыг ашиглах боломжтой. Ингэснээр үйлдвэрүүдэд ч ашигтай.
Энэ нэг муу юм ажилгүй явж байснаа дарга болгонгуут иргэдээ хааж боож, ажлын байрыг нь нураадаг байна ш дээ.