БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ЕБС-ийн сурагчдын амралтыг 4 хоногоор наашлуулахаар ярилцаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах эрх БШУ-ны сайдын мэдэлд байдаг. Өнөөдрийн байдлаар албан ёсоор тушаал шийдвэр гарч албажаагүй ч урьдчилсан байдлаар сурагчдын амралтыг 4 хоног урагш нь татах тухай яригджээ. Учир нь 12 дугаар сарын 29-ний баасан гараг Үндэсний эрх чөлөөний өдрөөр бүх нийтээр амардаг. 30, 31-ний өдрүүд бямба ням гараг таарч буй. 1 дүгээр сарын 1 -ний өдөр мөн л бүх нийтийн амралтын өдөр учир ирэх 1 дүгээр сарын 2-ны мягмар гаргаас ажлын өдрүүд эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл сурагчид 4 өдөр л хичээллээд амрах тул ийн хувилбар яригдаж байгаа аж. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй талаар БШУ-наас мэдээллээ. Дээрх хугацаанд цэцэрлэг амрахгүй бөгөөд чөлөө авч болох аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!