Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн. Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж буй. 

Тэгвэл тэрбээр орон нутгийн Тавантолгой компаниас 2013 онд 36 мянган ам.долларын буцалтгүй тусламж авч байжээ.