Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР: 

- Нүүрсний сонсгол нотлох баримт гарч, албажиж гарсан. Буруутай албан тушаалтнууд болон ААН-үүд шалгагдаад, хариуцлагаа хүлээх ёстой. 

- Цаашид хууль тогтоомжуудаа болон Газрын тухай хуулиа нарийвчлах шаардлагатай байна. Тухайлбал  иргэн өөрийн эзэмшиж буй газраа хуулийн бусад зүйл заалтуудыг ашиглаж, гадаадын иргэн, хуулийн этгээд рүү шилжүүлдэг боломжуудыг хаах хэрэгтэй гэдгийг хуульч, судлаачид хэлж байна. 

- Бусад аймгуудад газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлчихсэн тохиолдол байгаа эсэхийг цаашид сайтар судлан ил болгох ёстой. Хуулийн хүрээнд хяналт шалгалтуудыг нэн яаралтай явуулах, нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч үзэж байна.