Засгийн газраас өргөн барьсан цахим шилжилттэй холбоотой 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, цахим хэлбэрээр, хялбар, ухаалаг шийдлээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг эдгээр хуулийн өөрчлөлтөөр нээх зорилготой гэж байнгын хорооны дарга Э.Батшугар онцлов.
Тухайлбал, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд хэрэв зөрсөн тохиолдолд анх баталгаажсан эх хувийг баримтлах өөрчлөлт орж байгаа юм байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.








ТВ 9 - ээр энэ нөхрийг өдөр болгон гаргах юм. Их л гавьяа байгуулсан юм байх.