Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ, Азийн Хөгжлийн Банк, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл-2” хүрээнд “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан иргэдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Уг төслийн хүрээнд дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-тэй хамтран бизнес эрхлэх 123 иргэдийг гутал засвар, арьсан урлал, модон эдлэл, дугуй засварын чиглэлээр сургалтад хамруулж сертификат гардуулсан өгсөн юм. Эдгээр 123 иргэнд тухайн чиглэлээр бизнес эхлэхэд дэмжлэг болгон тоног төхөөрөмжийг гардууллаа.

Тус тоног төхөөрөмжийн тусламж авсан иргэд өрхийн болон жижиг дунд бизнес эхлүүлэх боломжтой боллоо.