Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт дараах 5 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж дууслаа.

Бичил цэцэрлэгт хүрээлэн гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламж, үерийн далан, явган зам, сүүдрэвчтэй байхаас гадна 7, 25, 33 дугаар хороо 3*3 сагсан бөмбөгийн талбайтай, 2, 41 дүгээр хороод тоглоомын талбайтай тохижилт хийгдсэн юм.

- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар гудамж тохижилт 200 м.кв
-  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны баянхошууны 9 дүгээр гудамжинд 273 м.кв
-  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрхан 7 дугаар гудамж 1000 м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын эцэст 1400 м.кв
-  Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны баруун салааны орчим 1500 м.кв