Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
- Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаараа Ардчилсан Нам Ж.Ганбаатар сайдыг огцруулах асуудлыг ярьсан. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэвийн болсонгүй. Шатахууны асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж маш олон иргэд хохирсон. Намаржаанаас өвөлжөө рүүгээ шилждэг цаг үед түлшний хомсдолоос болоод өвөлжөөндөө бууж чадалгүй шуурганы улмаас хүний амь эрстсэн тохиолдлууд ч бий.
Мөн түлшний хомсдлоос болоод уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгараад байна. Уг нь Ж.Ганбаатар сайд иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулсан бол асуудал иймдээ тулахгүй байсан. Гэвч салбарын сайдын буруу зөрүү мэдээллээс болж Засгийн газраа ч хуурсан, ард иргэдийг ч хуурсан учраас нөхцөл байдал хүндэрч байна.
Сүүлдээ Улаанбаатар хотоос гарч байгаа товчоогоор гарах машинуудыг шатахуунтай эсэхийг нь хянах хүртлээ ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас энэ хүнийг яаралтай огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс тавьж, Ерөнхий сайдад өгсөн. Цаашид хэрхэхийг мэдээллээд явна.







Хэдэн хулгайч луйварчид Жендэр хүний эрх Ардчиал эрх чөлөө гэсэн цээжний хэдэн үгээр тэнэг мулгуу ард иргэдийг хуйларуулж пайнагтуулж байх үнийг чинь гөлөг төөрүүлэх гэдэг юм Орчин цагын Ардчилсан гэх Монголчуудын нийгэи яг л 1910 оны үеийг орчин цагын хувилбар гэлтэй
Хамгийг сүүлийн мэдээгээр бол Хойд хөрш Оросууд манайх танай улсад хязгаарлалт тогтоогоод байгаа юм байхгүй бенкин түшл цахилгаан эрчим хүч гээд л танай улс дотоододоо асуудлаа шийд гэсэн тэгэхээр манай дээр байгаа хэдэн нөхдүүд холион бантанг хутгаж байгаа болотой шүү Нүүрснийхэн хийж байгаа зориуд зохион байгуулалтай хийж байгаа тавилттай жүжиг мань Занданшатар хэлсэн хэдэн дотоодыг үймүүлээд байгаа этгээдүүд байгаа та нар мэдэж байгаа биз дээ гээд л байсан Монголын төрд шургалсан хулгайч луйварчиддаа долоон монополь нефьт импортлогч хувийн компаны эзэдүүдэд бүр атгуулчихсан энэ улс оронд чинь эзэн гэж байна уу айн
Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм. Тиймээс конторууд бохир усны төлбөрийг нэмэх ёстой.
АН-ынхан бензин шатахуун, тог цахилгаан тасалдана гэхээр учиргүй баярлацгаах юм, нөгөө түгжрэл, утаа униар ихэсэхээр баярладаг шиг ээ!!Эд нар монгол хүн мөн үү!!!