Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Б.ХОНГОРЗУЛ:
- Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдоод 10 хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Биеийн байдал нь маш муу. Дуу гарахгүй, гар хөл нь чичирсэн, царай нь цонхийсон байдалтай байна. Мөн даралт нь унаж байна гэсэн.
- Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч, үхэлд хүргэх эрсдэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж хэлж байна.
- Н.Өнөрцэцэгт таван хэргээр шалгаж байгаа. Яллагдагч болсон хэрэгт хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэг дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учраас яллагдагч болоогүй. Гэтэл тухайн дөрвөн хэрэгт тогтоолтой танилцаагүй байхад нь танилцсан нэг хэрэгтэй нь нэгтгээд яллагдагчаар татах тогтоолыг өөрчилж, цагдан хорьсон. Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй байна. Цагдаагийн алба хаагч сүүлийн орныг нь буруу хийгээд 21 удаа залгаад байсан баримт бий. Цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байхгүй.
- Өнгөрсөн баасан гарагт цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Хамгийн гайхширал төрүүлж байгаа зүйл нь прокурор шүүгчээс гаргасан шийдвэртэй нь холбогдуулан татгалзчихсан. Өөрөөр хэлбэл зөвхөн Н.Өнөрцэцэгт тааруулж, хууль тайлбарладаг болчихоод байна.
- Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна.
Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй.
- Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
- Хөгжлийн Банкны хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулж байгаа. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
- Хоол тэжээлийн стандарт хангаагүй. Арилгаагүй гэдэс, цувдайгаар хангаж байна. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
- Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна.
Энэ мэт нөхцөл байдал нь эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Түүний хувьд бүх зүйлс давхцаад муу бодол хүртэл төрүүлж байна гэж ярьсан.
Нэмж хэлэхэд Н.Өнөрцэцэгийн холбогдсон гэмт хэрэг бол ангиллын хувьд хөнгөн хэрэг. Нийгмийн хор аюулын хувьд маш бага тул заавал цагдан хорих шаардлагагүй. Н.Өнөрцэцэгийг эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх хэлбэр явж байна” гэлээ.







Намбарын хүү хэдэн сараар өлсгөлөнд байсан ч яаагаачиүгүй бна
Тэр чинь хятадын өмхий махыг амтархан идээд байсан, яадаг ч үгүй бөх ходоодтой хүүхэн юм биш үү.