Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянбулаг суманд мал хариулж яваад сураггүй болсон таван иргэнийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Бууцагаан сумын Баян багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 218 км, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км/-т тус сумын харьяат иргэн С 2023.12.13-ны өдрийн 12:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт мөн өдрийн 23:05 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, Бууцагаан сумын ЗДТГ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ЗДТГ-ын ажилтнууд иргэн С /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.14-ний өдрийн 06:20 цагаас эхлэн зохион байгуулж, мөн өдрийн 14:46 цагт гэрээс урд зүгт 17 км зайтай “Цохиот толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай багийн ‘’Баруун Баянхонгор’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 345 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/ Завхан аймгийн Отгон сумын харьяат 4 хүн, 3 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2023.12.13-ны өдрийн 20:40 цагт хүлээн авчээ. Иргэн П /46 настай, эрэгтэй/-г 02:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км зайтай газар малтайгаа явж байсныг эсэн мэнд, Р, А нарыг гэрээс нь хойд зүгт 16 км зайтай “Задгай-Ар” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!