Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хотын стандартын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хамт Яармагийн 5-р хороон дахь нийтийн зориулалтын 40 айлын сууцны иргэдтэй уулзлаа.
Уг барилга 2019 онд 60 жил болсон хуучны нэг давхар нийтийн байрыг нурааж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар шинээр баригдаж ашиглалтад орсон юм.
Гэвч 2 жил бололгүй тараа таниулж эхэлжээ. Асуудлыг үүсмэгц барилга барьсан компани алга болжээ. Бас л нэг “Би чадна” байсан бололтой.
Энэ хугацаанд иргэд нь Барилгын сайд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн эрх бүхий тушаалтнуудад хандаад л явсан ажээ.
Иргэдтэй ярилцаж тэдний хүсэлтийн дагуу дараах асуудлыг шийдэхээр болов.
1. Барилгыг чанаргүй барьсан этгээд болон уг барилгыг ашиглалтанд хүлээж авсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгөх.
2. Мэргэжилийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Их засварын зураг хийлгэж, нэн даруй засварыг эхлүүлэх. Засварт гаргасан хөрөнгийг уг компаниас нэхэмжлэх.
3. Эсхүл оршин суугчдын хүсэж байгаагаар 5-р хороонд дахин төлөвлөлтийг хариуцан хийж байгаа компанид санал тавьж түүнд хамруулах.
Эцэст нь Барилгын ажилд хяналт тавьж хариуцах ёстой Нийслэлийн стандартын газар, барилгыг чанаргүй, маш муу барьсан компани бүгд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!