Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ЕБС-ийг он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх талаар мэдээлэл хийж байна. 

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт ирэх 2 дугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх аж.