Ид шидийн гэмээр шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ үед ГОВЬ-ийнхон өвлийн өвгөн мэт бэлгийн богцоо барьсаар төрөх эмнэлгүүдээр зочлон хорвоод мэндлээд удаагүй 800 шинэхэн нярай хүүхдүүдэд зориулан анхны бэлгийг нь барьсан сэтгэлд дулаан үйл явдал боллоо.

“ГОВЬ” ХК жил бүрийн 12-р сард шинэ жилийн баярыг угтаж Хамгийн дулаан бэлэг кампанит ажлынхаа хүрээнд нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаануудыг хийхийг зорьсоор ирсэн билээ. Тэд энэ жил Өргөө амаржих болон ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн нийт 800 нярайд зориулан ноолууран бүтээгдэхүүнээр бэлэг барьсан юм. Бяцхан үрсийн хамгийн анхныхамгийн дулаан бэлгийг энхрий үрсдээ зориулсан ГОВЬ-ийнхонд нийт уншигчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье!

Өвлийн улиралд шинээр төрсөн хүүхдүүд даарах эрсдэл өндөр байдаг учир дулаанаа алдахаас сэргийлж хөл гараас нь сайн дулаалж байх хэрэгтэйгмэргэжилтнүүд зөвлөдөг. Түүнчлэн доороосоо дулаан байхыг эрт үеэс л зөвлөж уламжилсаар ирсэн. Нярайгдулаан байлгаснаар хоолны шингэц сайжирч, гэдэс хийгээр дүүрэх гэх мэт зовууриас урьдчилан сэргийлэх боломжтойг Өргөө амаржих газрын Төрөх,төрсний дараах тасгийн арга зүйч, эх баригч Д.Баярмаа тодотгож байлаа.

Өвлийн жавар тачигнасан энэ үед амаржсан эхчүүд эмнэлгээс гарахад бяцхан үрсээ дулаан байлгах нь нэн тэргүүний асуудал юм. Яаг энэ үед ноолууран бүтээгдэхүүнийг төрөх эмнэлгүүдэд өгсөн нь хамгийн дулаан, сэтгэл шингэсэн алхам болж буйг онцлууштай.

 Хамгийн анхны, хамгийн дулаан бэлгээр шинэ жилээ угтаж буй бяцхан үрсдээ эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болтугай!