Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгуулсан.
Тэгвэл тус үйлдвэрээс шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээлсэн байна. Төлөвлөгөөний дагуу эхний автобуснууд энэ 12 сарын 29-нд ирэх бөгөөд үүний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулах аж.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдээлж байгаагаар 2 сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийх хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ гэлээ.















Shine avtobus iim ehnees ni urd hurshiin euro-5 diesel tulsher tseneglene gej bodoj baina Eldev evdrel saatal garval hel amgui