Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд гарсан галыг унтраахад дөрвөн автомашин, 25 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг:

  • -Өглөө 07 цаг 02 минутад Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг айлд гал гарлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги 8 албан хаагч, 2 автомашинтай ирэхэд барилгын 4 давхарт гал бүрэн тархсан утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг авсан.
  • -Гал түймрийг унтраах болон хайгуул хийх явцад 5 иргэн угаартаж нас барсан байсан. Мөн манай Онцгой байдлын албаны нэг алба хаагч  угаартаж, нэг иргэн угаартсан байсныг нь яаралтай тусламжийн эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн.
  • -Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага болон прокурор, онцгой байдлын албаны шинжээчид үзлэг хийж, хэргийн газарт ажиллаж байна.
  • -Нийт 4 хүүхэд нас барсан байна. Утаажилтын бүсээс нийт 76 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангаад байна.
  • -Нийт 4 автомашин 25 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.