#Шууд: Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын талаар Хүнсний инженер О.Гал-Очир, иргэн Б.Одбаяр нар мэдээлэл хийж байна
О.Гал-Очир, иргэн Б.Одбаяр:
- Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны төсвийн мөнгө нэмэгдэхгүй байна. Сүүлийн 2 сарын хугацаанд сургууль, цэцэрлэгээр явж судалгаа хийлээ. Үүнээс харахад Монгол Улс хүүхдийнхээ хоол тэжээлийн асуудлыг хаячихаж. Уураг, тос, нүүрс тос, амин дэмээр баялаг хоол унд хэрэглэх ёстой. Гэьэл 2019 онд Засгийн газрын 450 дугаар тогтоолоор нормчилж баталж өгсөнөөс хойш ганц ч төгрөг нэмсэнгүй. Өнөөдрийг хүртэл нэг цэцэрлэгийн хүүхэд 2450 төгрөгөөр хооллож байна. Харин сургуулийн хүүхэд 1500 төгрөг байна.
- 2022 онд Засгийн газрын 498 дугаар тогтоолоор Л.Энх-Амгалан сайдад үүрэг өгсөн. Хэрэв цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны төсөв хүрэхгүй байгаа бол эцэг, эхчүүдээс тодорхой хэмжээний төлбөр аваад нэмэх аргачлалыг боловсруулж шийдвэрлэ гэж даалгасан. Хэрэв уг асуудлыг жилийн өмнө шийдчихсэн бол өнөөдөр цэцэрлэг сургуулийн хүүхдүүд угаадас шиг хоолоор хооллохгүй байх байлаа. Ямар ч тосгүй, махгүй хоолоор хооллож байна
- D parlament системд энэ асуудлыг хөндөж тавьсан боловч иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байна.








ЭЦЭГ, ЭХээс хоолны төлбөрийг авах хэрэгтэй. Хүүхдэд хэрэгтэй хоолыг авахдаа эцэг, эхийн дэмжлэг авах нь зөв.