Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх үндэслэлээр тус улсын хууль хяналтынханд шалгагдаж байгаа билээ. Тэднийг Инчеоны онгоц газардсан даруйд саатуулсан ч БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон А нарыг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан. Гэтэл БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан хүнийг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн. Дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна. Тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана хэмээн мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг сахиулагч Цэцийн дарга хаана, ямар эрх ямба эдлэхээ мэддэггүй юу эсвэл элчин сайдын яамтайгаа нийлж, солонгосчуудыг хулхидав уу. Ямартай ч Д.Одбаярыг дипломат эрх эдлэх боломжгүйг мэдсэн солонгосчууд ууртай. Хэрвээ Д.Одбаярыг Сөүлээр дайралгүй өөр замаар Монгол руу буцвал хэргийг прокурорт шилжүүлнэ гэж тэд мэдэгдсэн байна.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Элчин сайдын яамтай нийлж солонгосчуудыг хулхидсан уу

Холбоотой мэдээ

· 10 цаг
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ

Нийгэм · 11 цаг
Наадмын тасалбарыг e-naadam.mn, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг www.License.mn сайтаар олгоно

Улс төр · 12 цаг
Н.Учрал: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулж, өр зээлэнд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа

Нийгэм · 12 цаг
НТБГ: Дараах чиглэлүүдэд автобусны буудал шинээр нэмэгдлээ

Улс төр · 13 цаг
Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ

Улс төр · 15 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!