Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, эмнэлгийн зохицуулалтын талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын дарга П.Эрхэмбулган танилцууллаа.
Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах зохицуулалт:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
- Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!