Оюу Толгой гүний уурхайд урьд шөнийн ээлжинд гарсан уурхайчид угаарт өртсөн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал Эрчим хүч, геологи, уул уурхайн "Тэмүүлэл" холбооны УЗ-ийн дарга Б.Ононхангай өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Оюу Толгой гүний уурхайд EXI түвшинд урьд шөнийн ээлжинд дахин 13 уурхайчин угаарт өртсөн байна" хэмээн мэдээлж, хэсэг хугацааны дараа угаарт өртсөн гэх уурхайчдын тоо 30 болон нэмэгдсэн талаар мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар Оюутолгой компаниас тайлбар хийжээ. Тэд "Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр тархаад байгаа “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэлд залруулга тайлбар хүргүүлж байна.
2023 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан.
Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэсэн байна.



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!