#Шууд: 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор Иргэн Та Хүч залуусын нэгдлээс мэдээлэл хийж байна

Иргэн Та Хүч залуусын нэгдэл:

-Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаад ирлээ. Нийт 16 мянган залуустай уулзсан байна. Иргэд хоёр л зүйл ярьж байна.  Иргэдийн санал бодол үнэгүйдэж байгааг тэд хэлж байна. Бидний сонгосон улстөрчид бэлэг тарааж, бөмбөг өгч, урлагийн тоглолт үзүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл улстөрчид иргэдийг сонгуулийн, албан тушаалд очих хэрэгсэл болгож байгаад бухимдалтай байна. 

- Түүнчлэн маш олон иргэд D parliament -д саналаа өгч, УИХ-ын түвшинд хүрсэн ч энэ санал яагаад дээрх санал яагаад Төрийн ордонд ороод алга болчихоод байна вэ гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байна. 

- Өнөөдрийн байдлаар 3 асуудал D parliament -д иргэдийн санал авч, байнгын хороодын хэлэлцэх асуудлын түвшинд явж байгаа ч бүгд удаашралтай байна. Гацааж байна. 

- Тухайлбал Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах асуудал иргэдийн дэмжлэг авч, байнгын хороонд очсон ч таг гацсан байдалтай байна. Цалин ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжсэн ч Нийгмийн бодлогын байнгын хороо гацаагүй байна. 

- D parliament -аар иргэдийн санал авсан асуудлууд дээр УИХ-ын Тамгын газар таг дуугүй байна. Тиймээс УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийж, иргэдийнхээ гаргасан саналыг авч үзэж, ажлаа хийгээч. 

- Иргэн Та Хүч залуусын нэгдэл 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсныг дэмжиж байна.