#Шууд: ЦЕГ-аас баяр амралтын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж байна…

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл дээрх үйлдэл 3 хүнд хариуцлага тооцжээ. 

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.ОДОНБААТАР: 

- Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байх үеэр зарим иргэд өөрсдийн хийсэн бичлэгээ цахим орчинд түгээсэн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний эрх үүргийг зааж өгсөн байдаг. 


Тухайлбал, 31.1.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

31.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх;

- Дээрх үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 100 нэгжтэй тэнцэхүйц төгрөгөөр торгодог эрхзүйн зохицуулалттай. Үүний дагуу 3 хүнд хариуцлага тооцсон гэлээ.