#Шууд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хоригдож байгаатай холбоотой ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж байна!


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: 

- Миний охиныг гадуур шалгаж өгөөч гэж Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгчээс гуйж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: 

-  Миний эгч Н.Өнөрцэцэг 12 дугаар сарын 4-нд саатуулагдсан. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа шүүх хурал зарлагдсан ч бүх хүсэлтэд шүүх татгалзсан хариу өгсөн. Анх шүүхийн шийдвэрээр 30 хоног саатуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрээр бол миний эгч өнөөдөр гарах байсан. Гэтэл шүүх энэ хугацаа нь дуусаагүй байхад үргэлжүүлэн хорих шийдвэр гарсанд үнэхээр гайхаж байна. 

- Өнгөрсөн хугацаанд ар гэрийнхний зүгээс ганц ч удаа хэвлэлийнхэнд хандаж байгаагүй. Харин өнөөдөр ард түмнээсээ болон шүүхийн байгууллагаасаа гадуур шалгаж өгөөч гэж  гуйхаар хандаж байна. Миний эгч Монгол Улсад олон зүйл дээр тус дэмээ хүргэсэн хүн. Улсаасаа нэг ч төгрөг хулгайлаагүй, иргэдийнхээ боломжийг аваагүй. 

- Манай эгчийн хоёр хүү хоёулахнаа байна. Аав нь гадаадад эмчилгээнд явсан. Эх нь торны цаана байна. Бага хүү нь шөнө унтаж чадахгүй хар дараад, ээж сар явна гэсэн. Фэйсбүүкдээ орж ирэхгүй байна гээд л. Мөн аав, ээж хоёр маань ч хүртэл шөнө унтаж чадахгүй, даралт нь ихсэж байна. Бүхэл бүтэн хоёр гэр бүлийн амьдрал сүйрч байна. Тиймээс та бүхэндээ бөхийн ёслоод эгчийг минь суллаад өгөөч ээ гэж гуйя. Ингэлээ гээд ялаас мултарч байгаа зүйл биш шүү.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: 

- Миний охин нэг их буруу зүйл хийгээгүй байх. Хоёр хүүхэд нь тун хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь юм ч идэж уухаа байлаа. Уйлаад, ээж гэж орилоод байна. Том хүү нь ч гэсэн хэцүү байдалтай байна. Бидэнд үнэхээр хэцүү байна. Тиймээс тусламж хүсэж байна. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр:

- Бид бүгд малчин хүмүүс. Надаас ямар мөнгөөр байр авсан бэ гэж асууж байна. Малчин хүмүүс гэхээр л айлын хашаанд сууж байх ёстой юмуу. 

- Өнгөрсөн хугацаанд 3-хан удаа уулзсан. Уг нь 7 хоногт 2 удаа уулзах ёстой. Гэтэл зөвшөөрлөө өгдөггүй. Өчигдөр гэхэд л ар гэрийнхэн нь уулзаж чадсангүй.  Миний дүү онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй. Бид нарыг сайн шалга. Тэр яриад байгаа тэрбум төгрөг нь хаана байгаа юм.