#Шууд: ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Нүүрсний сонсголын үеэр гүтгүүлсэн тул Б.Энхбаяр сайдыг ҮХЦ-д өгч, шинжээчдийг цагдаад өгсөн.

Ж.ЭРХЭМБААТАР: 

- Нүүрсний сонсголын үеэр намайг нэгэн нүүрсний тээврийн компанитай холбоотой, хамтарч бизнес хийдэг. Гэмт хэргийн замаар олсон орлогоосоо ашиг их хүртдэг мэтээр мэдэгдсэн. 

- УИХ-ын хяналт шалгалтын тогтолцоо парламентын тогтолцоо хамгийн чухал чиг үүргийн нэг. Гэьч энэ нь нөгөө талаар хамгийн аюултай болохыг өөрийн биеэр мэдэрлээ. Тиймээс ийм үед хараат бус шинжээч, судлаачдыг оролцуулах, тодорхой иргэдийг гэрчийг оролцуулах, оролцсон гэрч нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэйгээр зохион байгуулагдах ёстой байсан. Гэтэл нүүрсний сонсгол ийм эрхзүйн орчинд зохион байгуулагдаж чадсангүй. 

- Намайг нэг тээврийн компанитай хамаарал бүхий гэж үзсэн. Сонсголын үеэр нотлох баримт танилцуулагдах ёстой байсан. Тухайн тээврийн компани хэзээ хил нэвтэрсэн юм, гаалийн мэдүүлэг бүрдүүлсэн эсэх гээд танилцуулах, судлах ёстой байсан. Эцсийн дүндээ энэ сонсгол олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах байсан. Гэтэл заримыг нь үзүүлж, заримыг нь үзүүлэхгүйгээр  дүгнэлтэд хүрчихээд байгаагаа харуулахгүйгээр өнгөрчихөж байгаа нь иргэний мэдээлэл авах эрх зөрчсөн. 

- Иргэний хүний хувьд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Цэцэд өгсөн. 

- Шинжээчдийг шалгуулахаар цагдаагийн байгууллага өгсөн. Миний биеийг "Нэмэх тээвэр" ХХК-тай хамаарал бүхий гэж мэдэгдсэн.