Тээврийн хэрэгслийн торгууль төлөх боломжтой 6 сувгийг танилцуулъя. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолооч нарт хамаатай хэд хэдэн зүйл, заалт шинэчлэгдсэн. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн.  Үүнд, 

- Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө;

- Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ;

- Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ; 

- Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана;

- Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг багтаж байгаа юм. 

Эдгээр нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд хамаатай тул өмнөх оны торгуулиуд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтад хамаарахгүй. 
Иймд тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжтой 6 сувгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

- Голомт, Төрийн банкны интернэт банкаар болон салбаруудад нь биеэр очиж төлөх боломжтой. 

- Smartcar.mn систем ашиглан төлөх үед нэгж торгууль бүрд 2,000 төгрөгийн хураамж нэмэгдэнэ. Бүх торгуулиа нэгтгээд нэг л удаа төлөх боломжгүй бөгөөд заавал тус бүрд нь төлнө. 

- Гэрэгэ киоскоор торгуулиа төлөх тохиолдолд шимтгэл 3,000 төгрөг болон банкны шимтгэл нэмэлтээр төлөх юм. 

- E-Mongolia платформ руу өөрийн бүртгэлээр нэвтрэн “Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх” гэсэн үйлчилгээг сонгон нэмэлт шимтгэлгүйгээр жолоочийн торгуулиа хамтад нь төлөх боломжтой юм.