#ШУУД: МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ

Х.БАТТУЛГА:

- Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, УИХ-ын дарга Г.Занданшатартай ҮАБЗ дээр хамтарч ажиллаж байсан хүний хувьд шаардлага хүргүүллээ. Энэ асуудлыг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх  ёстой. Яагаад гэвэл газар гэх нарийн эмзэг асуудлыг нэг нам олонх байгаа тохиолдолд хэлэлцэж, шийдвэр гаргах нь зохимжгүй. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар 126 гишүүнээр хэлэлцүүлэх зүйтэй. 

- 1993 онд тавигдсан 100 мянган ам.долларын 2013 оных гэж толгой эргүүлж яриад байна. 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож байгаа нь хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрыг эзэмшээд гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох гэж байна. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа иргэдээрээ хэлэлцүүлээч гэж гэдэг асуудлыг АН-ын гишүүдтэйгээ хамтарч хөндлөө.

- Гадны хөрөнгө оруулалт яагаад буурсан бэ гэвэл, та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирээд Тавантолгой ХК-д хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.  Гэвч үүний дараа асар том төрийн довтолгоо болсон.  УИХ-ын гишүүн байхадБаянгол зочид буудал дээр надруу дайрч, баривчилна гэсэн. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт зогссон. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Тавантолгой дэлхийн олон улсын хөрөнгө оруулагчид саналаа өгч байсан ганцхан шийдвэр гаргаад БНХАУ-ын Шинхуа гэдэг компанид өгөхөөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг болохоор энэ тал дээр эргэн хараач гэдэг саналыг хэлж байгаа юм.   

- Гадаадын хөрөнгө оруулалтын дэмжихийн тулд манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой.  

- Би Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар ч асуудал байхгүй: 

- Ерөнхийлөгч оффтек гэрээ хийдэггүй. Үүнийг маш тодорхой хариулъя. 

- Төмөр зам бол монголчуудын бахархал. Мухар биш. Говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого. Үүнд зарим хүмүүс хорсоод байх шиг байна.

- Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.