Улсын Их Хуралд өргөн баригдаж, чуулганаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг буцаан татахыг ШИНЭ намаас шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад:
Засгийн газар /Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар/-аас өргөн барьсан энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ам зүйн бодлого зэргийг үл хайхран, үндэстний язгуур эрх ашигт нөхөж баршгүй ноцтой хохирол учруулах эрсдэлтэй хэмээн Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам үзэж байна. Үүнд:
1. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгийн доод хязгаар 100 мянган ам.доллар байсныг тэглэх заалт тусгасан байна. Ердөө 250.000 төгрөг төлөөд “Хөрөнгө оруулагч”-аар бүртгэгдэх боломжийг гадныханд олгох гэж байгаа нь үй олон гадаадын иргэн Монгол Улсад байнга оршин суух нөхцөлийг бүрдүүлж, үндэсний дархлааг сулруулах, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх өндөр эрсдэлтэй байна.
2. Уг хуулийн төслийн 16.1, 16.1.1 дэх заалтаар гадаадын иргэнийг 100 хүртэлх жилийн хугацаагаар “Газар ашиглах” эрхээр “урамшуулна” гэж заажээ. Энэ нь 0.07 га газраа ч өмчлөн авч чадахгүй байгаа Монгол Улсын иргэдийнхээ язгуур эрх ашгийг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл болж байна.
3. Уг хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид ашиглуулах газрын дээд хэмжээг тусгаагүй нь “хөрөнгө оруулагч” гэх нэрээр халхавчлан гадаадын иргэд Монгол Улсад асар том газар нутгийг өөрсдийн үзэмжээр сонгон ашиглах боломж олгох эрсдэлтэй байна.
4. Тэр ч бүү хэл дурын “”Нөхөрлөл”-д ердөө 20 мянган төгрөгийн хөрөнгө оруулаад “Хөрөнгө оруулагч” хэмээн бүртгэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлэхээр тусгасан байна.
5. Тус хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулах бүс нутаг, зайлшгүй шаардлагатай салбар, чиглэлийг тодорхойлоогүйн улмаас гадаадын иргэд өөрсдийн дураар Монгол орны дурын бүс нутагт дурын чиглэлээр хөрөнгө оруулагч нэрээр 100 хүртэлх жилээр үе дамжин суурьших боломж олгох нь буруу.
Энэ мэт олон хүчин зүйлээр Монгол Улсын язгуур эрх ашгийг зөрчиж байгаа тул Хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүнтэй хамаарал бүхий Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль гэх мэт онцгой ач холбогдол бүхий дөрвөн хуулийг эгүүлэн татахыг шаардаж байна гэжээ.
















Дэмжиж байна хувилбар энэ тэр гэхгүйгээр үндсээр нь байхгүй болгох хэрэгтэй ...тийм хууль байх ёсгүй шүү бүтээн байгуулалт гэр бүл тэр барилга гэх мэт салбаруудаар олон хятад иргэд орж ирсэн нь одоо ч үндэсний аюулгүй байдалд заналхийлсээр байгаа шүү эх орноо авилгачид болон гадаад дотоодын аюул заналхийллээс аврах цэвэрлэх цаг аль хэдийн ирсэн юм шүү
Demjij bnaa ❤️????