Монголд зочлох жилийн хүрээнд нэн тэргүүний гол зорилгоо болгон тодорхойлон ажилласан асуудал бол Монгол орныг дэлхийд таниулах бодлого байсан.

 Өнгөрсөн онд Nas Daily олон улсын маркетинг сурталчилгаа, менежментийн байгууллагатай хамтран Олон улсын нөлөөлөгчдийн хурлыг Монгол Улсад зохион байгуулж, 12 орны 20 гаруй инфлюенсерүүдийг урьж, аялал сурталчилгаа хийлгэсний үр дүнд цахим орчинд 500 сая гаруй хүн Монголын тухай мэдээлэл авсан гэсэн судалгааг бид хийгээд байна.

Энэ удаа дан ганц зуны улирал бус өвлийн улирлын сайхныг сурталчлах, өвлийн аялал хийлгэх, контентийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зорилтот орнуудын нөлөөлөгчдийг ирүүлээд байна. Япон, Солонгос, Хонконгийн 4 инфлюенсер Монгол орны өвлийн улирал, нүүдлийн соёл, ахуйтай танилцаж зураглал хийхээр Булган аймгаас аяллаа эхлүүлээд байна.