#Шууд: Утаа нь Үндсэн хуульд заасан монгол хүний эрүүл, амьд явах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар АХХ-оос мэдээлэл хийж байна…
АЭХ-ын Дэд Ерөнхийлөгч Н.ОДОНГУА
- Бид өмнөх хэвлэлийн хурлаараа сайжруулсан түлш хэрэглэдэг болсноос хойш угаарын хийнд хордсон иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдсэн талаар мэдээлсэн. Энэ удаа иргэдийн эрүүл мэндийн хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл хүргэе.
- 2022 онд амьсгалын замын замын өвчлөлөөр 6000 хүн өвчилж байсан бол 2023 онд 16 мянга болж 10 мянган тохиолдлоор нэмэгдээд байна.
- Нийт өвчлөлийн тоо 30 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Хамгийн ихээр нэмэгдсэн сарууд нь өвлийн сар буюу агаарын бохирдол хамгийн их байдаг саруудад иргэд ихээр өвчилж байна.
- Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулах амьгүй төрөлт 1280 болж нэмэгдсэн байна. Үүнээс 465 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн байна.
- Уналт таталттай хүмүүсийн тоо жил бүр 300-400 хүнээр нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдэж, 15 мянгад хүрсэн. Хүчил төрөгчдийн дутагдалд орсоноос олдмолоор энэ өвчнөөр өвчилж байна.
- Шинээр төрсөн хүүхдүүдийн 3-4 хувь нь хүчин төрөгчийн дутагдалтай төрж байна. 0-5 насны хүүхдүүдийн нас баралтын хамгийн том шалтгаан нь амьсгалын замын өвчин буюу уушгины хатгалгаа.
- Улаанбаатар хотод амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах магадлал өвлийн улиралд 4 дахин нэмэгдэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!