#ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс “Амь нэгтэй монголчууд”аяныг улс орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
- Ардчилсан намаас цаг үеийн асуудал, өвөлжилт, сүүлийн саруудад хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явцад онцгойлон анхаарал хандуулахуйц нөхцөл байдал үүслээ. Орон нутагт өвөлжилт, цас, зудын байдал маш хүнд байна. Олон олон асуудлуудад шийдэл гаргах шаардлагатай байна.
- Монголын төр, Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд юу хий вэ, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого алдагдсан, байгалийн болоод аливаа эрсдэлд бэлэн биш байдлаас улбаалан түр зуурын аргацаасан бодлого шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдал иргэд малчдаас авч байгаа шалгалт биш монголын төрөөс авч байгаа шалгалт болж байна.
- Асуудлын учир шалтгаан хаана байна вэ гэвэл монголын төрөөс хөдөө аж ахуй, мал аж ахуйг зөвхөн өнөөдрөөр шийдвэрлэж маргааш, нөгөөдрөө бодохгүйгээр сонгуульд санал авах гэсэн бодлого хэрэгжүүлсний хор уршиг малчдад хүндээр тусаж байна. Өнгөрсөн хугацаанд суурин газрын иргэдийг, Улаанбаатарчуудыг махаар хангахын тулд малчдын махны үнийг буулгаж орлогогүй болгож, экспортод гарах боломжийг хаасан улс төрийн шийдвэрүүдийн үрээр малчид хашаа, хороо, саравчаа барих, өвс, тэжээлээ авах бэлтгэлгүй болж байна. Эцсийн дүндээ мөнгөгүй бол яаж, юугаар бэлтгэл хийх вэ? Урт болоод дунд хугацаанд монголын мал аж ахуйн салбарт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна.
Аливаа эдийн засгийн салбарт эрсдэл гарч байдаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Гэвч монголын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо алга. Бүгдийг нь боомилчихсон, хаачихсан. Малчдын эрүүл мэнд, малчдын хоол хүнсээрээ авч байгаа илчлэг, эрүүл мэндэд ямар уналт бий болсон. Бодлогын томоохон өөрчлөлтүүд олон, олон зүйл дээр бид урьдчилан харах шаардлага тулгарч байна. Төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Маш яаралтай хурдавчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна.
Зев хэлжээ. Бух салбарт завхрал дээд зэрэгтээ хурлээ!!!
УЛСТӨРИЙН НАМАА ГЭЖ,,,,,,,,
УЛС
Хүн муутай залуу юмаа .
Цогтгэрэл тэнгэрт хашгирч наадахаа хэл. АН төр удирдаж байхад л ийм гамшиг тохиолдоогүй нь их юм. Хэрүүлээ бузраа тат. Айлын хашааны халиа лошингийх мөс ухсан нь өлзийтэй.
Хувь хүний хариуцлага блгүй л яахав Гэхдээ бгалийн үзэгдлүүд хэн гуайд ч захирагдахгүй Юм бүрийг улс төржүүлэхээ болио Нэг эмэгтэй төрөхөөс авч гарахад Болиочээ Энэ ичдэггүй улс төр авилгалчсан нөхдүүд АН дотоод асуудлуудаа цэгцэл Ард түмэн та бүхэнд төрийн эрхийг 2 удаа өгөхөд эдийн засгаа унагасан Баяжигсад албан тушаал наймаалцах Шүүх засаглалыг дампуу болгосон нь та нөхөд шүү
Хүний амь нас, осол аюул бүх зүйлийг Сонгуулийн шоу болгохоо болиоч... энэ чинь байгалийн гамшиг.
За битгий тэнэгт их мэдэгч дүр эсгээд л танай компани тийм их шудрага уу хиыж байгаа бүтээгдэхүүн нь чанар муу өндөр үнэтэй одоо байтлаа байгалийг захирдаг гэж хэлэх гээ юу үгээ олж хэлмээр юм